“Цагаан Уул” яруу найргийн наадамд оролцох найрагчид тодорлоо

22406344_709332429272950_4821820418081855531_nХайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт явагдлаа.
Мөнхийн хайрын бэлгэдэл цагаан уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагч залуусын хүсэн хүлээдэг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам 19 дэх жилдээ “Монголын Залуучуудын Холбоо” “МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ”, МҮОНТ-тэй хамтран энэ сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Наадмын эхний шатны шалгаруулалтад 60 гаруй яруу найрагч уран бүтээлээ ирүүлж шүүгчид хоёрдугаар шатанд оролцох 27 яруу найрагчийн шүлгийг шалгарууллаа.Энэ жилийн хувьд Улаанбаатар, Хэнтий, Дундговь, Орхон, Сэлэнгэ аймгийн яруу найрагчид хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцжээ.Шалгарсан яруу найрагчид 10-р сарын 14-ны өдөр 16:00 цагаас МҮОНТ-ийн “Студи-600” шүлгээ уншин өрсөлдөх бөгөөд МҮОНТ-ээр олон нийтэд хүргэж байгаа нь залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийг олон нийтэд хүргэх, суртачилах, Монгол хэлний үгийн уран яруу сайхныг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлал, соёл, ёс заншлаа олон нийтэд түгээх зэрэг олон давуу талтай юм.
Наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс:
1. Л.Сайнбаяр
2. Э.Булган
3. Э.Гантулга
4. Б.Энэрэл
5. Б.Ариунжаргал
6. Н.Уранжаргал
7. З.Батхуяг
8. Б.Жамбалдорж
9. Т.Дарханхөвсгөл
10. Э.Хишигсүрэн
11. Х.Доржпалам
12. Б.Мянганмягмар
13. Г.Лхагвадорж
14. Р.Отгонбаяр
15. Н.Долгорсүрэн
16. О.Бямбадолгор
17. А.Анхбаатар
18. Б.Батцоож
19. Г.Болортуяа
20. Б.Дэлгэрсайхан
21. С.Эрдэнэбат
22. Б.Бямбадорж
23. Б.Уугантуяа
24. Э.Ганхуяг
25. С.Дүүриймаа
26. П.Батхуяг
27. Б.Баасандорж
28. Э.Сарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.