МЭНДЧИЛГЭЭ

17791

Өөдлөн дэвжихийн

Өлзий билэг дэмбэрэлтэй

Өгөөж баян тансаг

Өмнийн их говийнхоо хөдөлмөрч хичээнгүй ард түмэндээ 17-р жарны тийн унжлагат хэмээх шороон НОХОЙ жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хотол түмнээрээ сайхан шинэлэхийн ерөөл өргөе.

Улиран одож буй гал ТАХИА жилд говь сайхан нутагт маань ажил хөдөлмөр оргилсон, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ундарсан, салбар тус бүртээ ахиц дэвшил гарсан, үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа.

Айлчлан ирж буй шороон НОХОЙ жилд бид илүү ихийг хичээж бүтээх, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН жил, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХ жил болгон зарлаж хамтдаа бүтээлцэх их үйлсийн төлөө урагшилж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголчууд болон Өмнийн их говиороо овогтой эрхэм та бүхэндээ уламжлалт сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлье.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                            Н.НАРАНБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих