БАЙЕР МЮНХЕН финалд хүрч чадахгүй, ЯАГААД …

icyyqБайер Мюнхен Аваргуудын Лигт 5 удаа түрүүлсэн. Бундеслигтээ энэ улиралд 5 тоглолтын өмнө Аваргын болзлоо хангасан. Ийм баг. Гэхдээ Байер Мюнхен Аваргуудын Лигийн финалд үлдэж чадахгүй. Гол шалтгаан нь Бундеслигт тэдний багт өрсөлдөгч байхгүй. Германы сайн гэх бүх хөлбөмбөгчдийг бусад багаасаа урвуулж Байер Мюнхенд авдаг. Тиймээс дотоодын өрсөлдөөн туйлын багатай.

БАЙЕР МЮНХЕН финалд хүрч чадахгүй, ЯАГААД …

Хоёрдугаарт, Роббен, Рибери нар нь 36 нас хүрч, хурд хүч нь илэрхий буурсан. Мэргэн бууч Левандовский нь Аваргуудын Лигт дөнгөж 6 гоол оруулсан. Энэ бүхэн нь Байер Мюнхен Германдаа аваргалж болох ч, европод өрсөлдөхөд улам хүнд болж буйн дохиог өгч байна. Эхний дохиог Францын Парис Сан Жермен баг 3:0 хожиж өгч байсныг саная. Эхний тоглолтыг талбай дээрээ 1:2-оор хожигдсон Байер Мюнхенд хариу тоглолтонд Реал Мадридыг талбай дээр нь хожно гэдэг хүнд хэцүү даалгавар. Гэхдээ алдах юмгүй хүн осолтой гэдэг. Байер Мюнхенд алдах, цэнэх зүйл үгүй болсон.

Ямар ч гэсэн хариу тоглолт эхний тоглолтоос илүү өрнөлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Байер Мюнхен финалд хүрнэ гэдэг бол … Үлгэр шахуу юм, энэ жилдээ.

Эх сурвалж: Sportlife


URL:

Сэтгэгдэл бичих