ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДААС 4 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН ЗАХИРЛЫГ АТГ ШАЛГАЖ БАЙНА

medee-19Нийслэлийн Ерөнхий Боловсролын есдүгээр сургуулийн захирал Н.Амаржаргал сурагчдын дурсгалын цомгоос “мөнгө унгасан” гэх хэргээр АТГ шалгаж байна.

 Н.Амаржаргал захирал сурагчдаас сургуульд үлдээмж нэрийдлээр 4 сая төгрөг авсан байж болзошгүй гэнэ. Үүгээрч зогсохгүй төгсөх анги даасан багш нарыг хяхан боогдуулж, сурагчдаас хууль бусаар мөнгө хураалгаж байна гэх гомдлыг тус сургуулийн багш, эцэг эхчүүдээс холбогдох газарт хүргүүлжээ.

Дурсгалын цомгийн 35 мянган төгрөг хурааж авах нэрийдлээр хүүхэд бүрээс 5 мянган төгрөгийг сургуулийн дансанд хийхийг шаарджээ.

Дурсгалын цомгоо хийлгэх газраа сурагчид өөрсдөө сонгож, үнэ мөнгөө тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийлгэдэг. Гэтэл зургийн цомгоо хийлгэх ажилд IX сургуулийн захирал Н.Амаржаргал өөрөө оролцов.

Есдүгээр сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд IX ангийн найман бүлэг, XII ангийн таван бүлэг төгсөж байгаа аж. Нэг бүлэг нь дунджаар 30 орчим хүүхэдтэй гэж үзвэл энэ зун тус сургуулийн IX ангийг 240 гаруй сурагч, XII ангийг 163 сурагч нийт 400 гаруй хүүхэд төгсчээ.

“Та нар сурагч нэг бүрээс үлдээмж 5,000 төгрөг хурааж сургуулийн дансанд тушаа. Тэгэхгүй бол гэрчилгээнд гарын үсэг зурахгүй” гэжээ. Захирлаараа сурагчдын гэрчилгээнд гарын үсэг зуруулахын тулд багш нар дахин мөнгөний эрэлд гарч, нэхсэн мөнгийг нь сургуулийнхаа дансанд тушааж мөнгөний хуулгаа хураалгаж гарын үсгийг нь зуруулсан гэв.

Энэ асуудлыг тус сургуулийн захирал тайлбарлахдаа “Би ямар ч мөнгөгүй хураалгаагүй. Манай хүүхдүүд санаачлагаараа мөнгө хураалгаж өгсөнийг бэлнээр авахгүйгээр сургуулийнхаа дансанд хийлгэсэн. Бид ямар ч мөнгө хурааж авах ажил хийгээгүй” гэв.

36389821_2053701694703253_4171342829957677056_n-1 Төгсөх ангийн сурагчдаас 4 сая төгрөг завшсан захирлыг АТГ шалгаж байна


URL:

Сэтгэгдэл бичих