Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жудоч Осакагийн Их дуулгад зодоглоно

olloo_mn_1542768830_tuvshinbayar

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн их дуулга тэмцээн билээ. Тэгвэл “Бага Дэлхийн аварга” хэмээгддэг уг тэмцээн энэ жил байршлаа солин Осака хотод болох гэж байна. Учир нь 2019 оны жүдо бөхийн ДАШТ Токио хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор энэ жилийн их дуулга тэмцээнийг Осака хотод зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох тус тэмцээнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 14 тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм.

Б.ОД


URL:

Сэтгэгдэл бичих