Майли Сайрус үнэнээ өчив

32ca0b3117d9db77great

Дуучин, жүжигчин Майли Сайрус ихээхэн шуугиан тавих дуртай алдартан билээ. энд тэнд сонин янзын хувцастай таваргаж, уран бүтээл нь ч анхаарлын төвд байдаг. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй нэгэн сонин мэдэгдлээрээ олон хүнийг гайхшруулсан байна.

Юун түрүүнд тэрээр нэг муу зуршилтай гэдгээ хэлсэн аж. Мөн энэ хорт зуршлыг нь ээж нь суулгаж өгсөн болохыг хэлэв. Майли Сайрусын ээж 51 настай жүжигчин, продюссер хүн байдаг бөгөөд Крис Женнертэй үерхдэг билээ. Майли ээжтэйгээ хамт мансууруулах бодис татдаг гэдгээ ярьсан гэнэ.
Энэ талаар Майли “Заримдаа бид хоёр баагиулж орхидог. Ээж минь намайг дахиад л уруу татсан. Харин уран бүтээлээ хийж байгаа үед би элдэв өвснөөс холхон байхыг хичээдэг хүн. Тэгэхгүй бол ажлын бүтээмж байхгүй болдог” хэмээн ярьжээ.
Дуучин бүсгүй энэ хорт зуршлаасаа ангижрахыг хүсдэг гэдгээ онцолсон аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих