БУУДЛЫН ӨРӨӨНД 14 ХОНОГТОЙ НЯРАЙ ХҮҮХДИЙГ ОРХИН ЗУГТЖЭЭ

DSC0670-1024x678Төрүүлсэн үрээ буудлын өрөөнд орхин зугтсан хэрэг гарсан байна. Тодруубал, хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиод ээж нь зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад хандан мэдэгджээ. Тухайн буудалд Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид очиход 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа хэмээн өрөө авсан. Харин удалгүй гарч ирээд “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад ирээгүй. Ээжийгээ гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ.

Одоогоор тус хүүхдийг цагдаагийн албан хаагчид Хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд ээжийг нь эрэн сурвалж байгаа аж. Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон ээжид Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах юм. Мөн Эрүүгийн хуульд заасанчлан эх нярай хүүхдээ хаясан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж.


URL:

Сэтгэгдэл бичих