Татварын 4 тэрбум төгрөг захиран, зарцуулах эрх хэнд очих вэ?

9b14ca4063026242b9064319ad848098Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ бол Монголын бизнесмэнүүдийн нэгдсэн томоохон байгууллага. Жилдээ гишүүдийн татвар болох 4 тэрбум төгрөг хуримтлагддаг юм билээ. Тэгэхлээр ерөнхийлөгч болсон нэг нь тэрхүү 4 тэрбум төгрөгийг захиран, зарцуулах эрхтэй болно. Тус газрын ээлжит 20-р их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жил танхимыг удирдах Ерөнхийлөгчөө томилно.  Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ одоогоор дөрвөн хүн албан ёсоор мэдэгдээд буй. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр  дэвшихээ мэдэгдсэн. Эдгээр дөрвөн эрхэм дөрвүүлээ Монголын бизнесийн салбарт амжилттай яваа бизнесмэнүүд. Нэр дэвшигчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүдээр ээлж, дараалан өөрсдийн ярилцлага нэвтрүүлгүүдийг цацсаар байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч амлаад байгаа юм. Мөн нэг хүчтэй өрсөлдөгч нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан бөгөөд одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа юм. Гишүүдийн татвараас бүрдэх 4 тэрбум төгрөг их мөнгө. Тиймээс ч ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн хооронд хүчтэй өрсөлдөөн явагдсаар байна. Ширүүхэн өрсөлдөөнд хэн нь ялахыг удахгүй болох ээлжит их хуралаас нь  харах л үлдлээ.

https://paparatsi.mn/npn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.