Манай жүдочид алт, мөнгөн медаль авлаа

Казахстаны Алмата хотноо Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан жүдо бөхийн шигшмэл тамирчдын “World Masters Almaty 2012″ тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тэмцээний -66 кг-д ОУХМ С.Мияарагчаа Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг ялснаар алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын жүдочид амжилттай барилдаж алт, мөнгөн медалийн тавцанд зогслоо.

Энэ жинд Японы жүдоч Моришита Жумпей, Масаши Эбинума нар хүрэл медаль авсан юм.

Б.Номин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих