НЦГ-ын алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ.

Алба хаагчид гол орчмоор явж бай5625

х үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун-овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан алба хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.