Сонгуулийн таамаг: Сонгинохайрхан дүүрэг

9201

Нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг Сонгинохайрханы нийт хүн амын тоо хамгийн сүүлд 300 мянгад хүрчээ. Тэднийг УИХ-д гурван гишүүн төлөөлж суудаг. Энэ жил Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр дараах хүмүүс яригдаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн таван мандат дээр МАН-аас БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, ХСҮТ-ийнзахирлын ажлаа өгсөн, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Н.Энхбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшин нар нэр дэвшихээр яригдаж байна.  БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшин нар сонгуульд өрсөлдөхөөр аль хэдийнэ ажлаа өгөөд байгаа билээ.  .

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн,   Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хотод нэр дэвшихээр яригдаж байна.

Ардчилсан намаас өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр эртнээс бэлтгэгдсэн гэж байгаа. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүрэгтээ, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Б.Түвшин, хуульч Б.Ариунболд, Кёкүшюзан Д.Батбаяр нар АН-аас Хан-Уулын мандатууд дээр өрсөлдөх ажиг байна. Мөн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд, АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Ган-Очир, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарын нэрс яригдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих