Чай Вэньрүй: Бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байна

9203

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй бараалхав.

Энэ үеэр Элчин сайд Чай Вэньрүй БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож хоёр тал жилийн туршид олон арга хэмжээг зохион байгуулсан нь хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай болсон гэж үзэж буйгаа хэлэв. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглээд, ялангуяа эдийн засгийн харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа Элчин сайд онцлов.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж Монголын зүйр үг бий. Энэ цаг үед Монгол Улс, төр засаг, түүний дотор УИХ халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс өчигдөр Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна” гэв.

Элчин сайд Чай Вэньрүй “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байна. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнтэй байна. Уг асуудлаар олон улсын түвшинд нээлттэй, ил тод хамтран ажиллаж байгаа. Монгол Улсад нэг ч тохиолдол илрээгүйд нэн баяртай байна гэсэн юм.

Түүнчлэн Элчин сайд Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүрнээ дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид шинжлэх ухааны үндэслэл, бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдалд бид туйлын их баярлаж, талархаж байна. Монголын ард түмэн гар сунган тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.  Үүнээс гадна ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч хамтын ажиллаг


URL:

Сэтгэгдэл бичих