Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

9661

Нийслэлийн Онцгой байдлын газраас Төрийн тусгай хамгаалалттай объектууд болон Засгийн газрын байруудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг  хийлээ.

Хяналт, шалгалтад нийт 39 объектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 310 зөрчлийг илрүүлж, 94 зөрчил буюу 30.3 хувийг газар дээр нь арилгуулсан юм.

Харин бусад 216 зөрчил буюу 69.7 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 11, мэдэгдэл 8, танилцуулга 1, дүгнэлт 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.