Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

9705

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна.

Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусын халдвар хамгийн их байгаа тул Та бүхэн орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.

Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:

1. Пиемонте- 800.333.444
2. Валле Д’Аоста – 800.122.121
3. Ломбарди – 800.894.545
4. Алто Адиже – 800.751.751
5. Венето – 800.462.340
6. Фриули Венеция Жулия – 800.500.300
7. Тоскана – 800.556.060
8. Умбрия – 800.636.363
9. Марке – 800.936.677
10. Эмилия Романя – 800.033.033
11. Кампания – 800.909.699

Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.

Эх сурвалж: Монгол Улсын Элчин сайдын яам


URL:

Нэр: cheap cialis online Огноо: 26 February 2020

tadalafil 20mg belgique [url=http://buyscialisrx.com/]buy cialis online[/url]
order tadalafil online buy generic cialis tadalafil en argentina precio
tadalafil 20mg billig http://buyscialisrx.com/ para que es la
tadalafil

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.