ТЭГҮ ХОТООС ИРСЭН 4 ГЭЛЭНМААГ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАМТ ХӨСҮТ-Д ТУСГААРЛААД БАЙНА

9725

БНСУ-ын Корона вирусын тархалт ихссэнтэй холбоотой Сөүл-Улаанбаатарын чиглэлийг /2020.03.02/ өдрийг хүртэл түр зогсоосон. Солонгост тархалт өндөр Тэгү хотоос 02.23 өдрийн нислэгээр ирсэн 17 хүнийг ОБЕГ-ын сургалтын бэлтгэл баазад түр тусгаарласан бол ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ хийгдсэн Солонгосын 7 иргэний дөрөв нь гэлэнмаа бөгөөд гэр бүлийхнийхээ хамт тусгаарлагдан шинжилгээнд хамрагджээ.

Тэд Монголд сүмийн шугамаар ирсэн бөгөөд зарим нэг нь түр оршин суух, удаан хугацаагаар оршин суух үнэмлэхтэй Монголд амьдардаг хүмүүс болж таарчээ. Тэдгээр хүмүүсээс одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг илрээгүй гэж ЭМЯ сайд Д.Сарангэрэл нэмж хэллээ.

 


URL:

Нэр: зочин Огноо: 27 February 2020

ЭХ ОРОНД НЬ БУЦААВАЛ ТААРНА

Сэтгэгдэл бичих