Aрд иргэдийн 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

239

Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

​Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд  давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өгч ажиллалаа.

​Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх явцад таван удаагийн шар өвс шатааж байгаа гал түймрийг илрүүлж, богино хугацаанд хохирол багатай унтраан, ард иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

IMG-cd62112e369a1a8188254d68214b728a-V-6uh3vga35fyh6q21c7rrq5lg4iuwurgvz7xm7p4t4cg Aрд иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ


URL: