Сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг ирэх сарын 30-н хүртэл сунгалаа

238

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног тутам “ХОТ-ын мэдээллийн цаг”-аар иргэдийн сонирхсон асуултуудад хариулахаар болсон. Энэ дагуу өнөөдөр эхний мэдээллээ өглөө.

Энэ үеэр тэрээр “Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэвч тайвширч, назгайрч, хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа учраас бид эрсдэл гаргахгүйн тулд анхаарах ёстой.

Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна. Тиймээс сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа” гэв.

7c62caf765b35faca63a8076b85d088b02128859 Сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг ирэх сарын 30-н хүртэл сунгалаа


URL: