САЙХАН МЭДЭЭ: Д.Нямхүү: 10 оюутан эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

29

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Өчигдөр /2020.06.08/ ХӨСҮТ 20, Дархан-Уул салбар лабораторид 20 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй.  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилал руу шилжлээ. 18-25 насны оюутнууд байгаа. Манай улсад батлагдсан хүний тоо зургаадугаар сарын 9-ний байдлаар 193, эдгэрсэн хүний тоо 85 боллоо.

Өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Сэжигтэй  гэж үзсэн хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 иргэнийг хүргэсэн байна. Сорьц цуглуулах ажил өнөөдөр өглөө хийсэн маргааш хариуг нь танилцуулна.

Өнгөрсөн тавдугаар сард олон улсын хэмжээнд оношлуурын дэвшлийг сайжруулсан Швейцарь улсын Roche оношлуурын төхөөрөмж гарсан. Энэ төхөөрөмж нь 20 минутанд эсрэг бие илрүүлдэг.  Энэхүү төхөөрөмжийг Сетунари компани Эрүүл мэндийн яаманд  өчигдөр гардуулж өглөө.


URL: