Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

ichdeggui awgai

УИХ-н гишүүн асан Б.Ундармаа өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Капитал банкийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байв. Тэрээр ЖДҮС-гаас өөрийн хамаарал бүхий компаниараа 800 сая төгрөг авсан нь илэрч анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял авсан байдаг.

Харин давж заалдах шүүхээс түүнд оноосон ялыг хэрэгсэхгүй болгон 40 сая төгрөгөөр торгон сулласан байдаг. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэж байсан Б.Ундармаа “Шударга шүүхдээ баярлалаа. Шударга шүүх яллаа”  гэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэл мэдээллийн санд Капитал банкны эзэмшигч нь 1.Чонофинанс ББСБ 2. Бишрэлтхолдинг эзэмшигч хэмээн цагаан дээр хараар бичсэн байв.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2019.02 дугаар сард АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ Бишрэлт холдинг ХХК-г мөн л 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. “Бишрэлт Холдинг ХХК”-ийг Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүж үзэхэд бүх хувьцааг Агваанжамбын Ариунболд эзэмшдэг хэмээн бүртгэгдсэн байв. А.Ариунболд нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан Капитал банкинд 1. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 104 тэрбум төгрөг 2. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг 3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг 4. Анагаахйн шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум төгрөг 5. МУБИС-ийн 2 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. Татвар төлөгчдийн 340 тэрбум эрсдэлд орж, Монгол улсын нийт иргэд эрүүл мэндийн үйлчилгээг, ахмад настнууд тэтгэврээ авч чадахгүйд хүрэх онцгой нөхцөл байддлыг бий болгосон.


URL: