Орон сууцны дээврээс үсрэх гэж байсан эрэгтэйг аварчээ

Орон сууцны дээврээс үсрэх гэж байсан эрэгтэйг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх 51Д байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т зургаадугаар сарын 27-ны 22:43 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:57 цагт очиход Сэлэнгэ аймгийн харьяат 29 настай эрэгтэй тус байрны дээврээс зүүгдсэн байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.


URL: