УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарыг ШҮҮХ ХУРАЛ болно

7e0rpKRMtIxl8t9vMLGv-smallБарилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.09.17/ болно. Шүүх хуралдаан Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарт /3/ холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт товлоод байсан ч шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.


URL: