Луганскийн нутаг дэвсгэр рүү Украин өчигдөр 29 удаа хүнд зэвсгээр буудаж, орон сууцны барилгуудад хохирол учруулжээ

14-3

Украины зэвсэгт хүчин Луганскийн нутаг дэвсгэр рүү өнгөрсөн хоногт 29 удаа, хүнд зэвсгээр буудсан талаар Гал зогсоох дэглэмийг хянах, зохицуулах нэгдсэн төвийн (JCCC) эх сурвалж Интерфакс агентлагт мэдээлжээ.

JCCC-ийн төлөөлөгчийн газар хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчин гал зогсоох дэглэмийг зөрчин, хүнд зэвсэг ашиглан 29 буудлага хийсэн. Увскрайны довтолгоонд Сокольники, Золоте-5, Веселенкое, Лозовое, Донецк, Раевка, Николаевка, Новокиевка, Металлист, Обозное, Веселохоровка, Христовое, Дебальцево, Голубовское, Калиновой-Борщеватое, Славяноскрабинск зэрэг суурингууд  өртсөн.

Буудлагын үеэр Украины арми 122 мм-ийн их буу, 120 мм-ийн миномёт, AGS болон LNG гранат харвагч, явган цэргийн байлдааны машин, танк эсэргүүцэгч пуужин (ATGM) болон хүнд пулемётыг ашигласан болохыг сурвалжлагчид хэлжээ. Түүнчлэн Николаевка сууринг буудсаны улмаас орон сууцны олон барилга, цөцгийн тосны цехийн үйлдвэрлэлийн байр эвдэрсэн байна.


URL: