Х.БАТТУЛГА: Өдрийн сайныг харж байгаад Дээд шүүхэд бүртгүүлэхээр ирлээ
Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг тус намын гишүүд хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга дараах мэдээллийг хийсэн юм.
Тэрбээр ”Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу Ардчилсан нам сунгаагаа хийгээд даргаа тодруулсан. Тиймээс өдрийн сайныг харж байгаад өнөөдөр Дээд шүүхэд намын даргаа бүртгүүлэхээр АН-ын гишүүд ирлээ. Манай намынхан эв нэгдлийг хэрхэн хангах, хэрэгжүүлэх, цаашид хэрхэн ажиллах талаараа зөвлөлдөж, шийдвэрлэнэ. Энэ тал дээр уулзалтууд хийгээд явж байгаа. Мөн дунд, анхан шатны байгууллагуудтай уулзаад эхэлсэн” гэлээ.
URL:





