М.Энхсайханы байгуулсан МҮАН “С.Эрдэнийн АН”-д нэгдэхээр болжээ

21cbb666dc3d3daaa5d81b0b4b1121702006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нарын Үндэсний Шинэ Нам нэрээр үүсгэн байгуулж байсан Монгол Үндэсний Ардчилсан нам татан буугдан, АН-д нэгдэхээр болжээ.

Тодруулбал маргааш МҮАН-ынхан “С.Эрдэнийн АН”-ын удирдлагуудтай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болох аж.
МҮАН-ын голлох лидерүүд болох М.Сономпил, Н.Батцэрэг нар УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө намаасаа гарч, АН-д элссэн бол М.Энхсайхан Шведэд суух Элчин сайдаар томилогдмогцоо намаасаа түтгэлзэж, бууриа сахиж үлдсэн Б.Цогтгэрэл тус намын даргаар ажиллаж байгаа юм.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/enews/133126


URL: