Б.Энх-Амгалан: Монгол Улсын дархан хил, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар хамаагүй улс төржиж болохгүй

 9fa67a916743f3c622b96d4d2ce1ab4f“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

     Тэрбээр “Монгол Улсын дархан хил, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар хамаагүй улс төржиж болохгүй. Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор мэдэхгүй сэдвээрээ цахим сүлжээнд хамаагүй жиргэж болохгүй. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий бүтэц хүрээнд хийгдэж буй ажлууд нууцад хамаарагддаг. УИХ-ын  арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн чуулганаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг эцэслэн баталсан” гэлээ.


URL: