С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат тодорчээ

712-1674965540327562552_530268942273320_146571646060120168_nТ.САЙХАН

АН хоёр талд асуудлуудаа ярьсан хэвээр байна. Нэгдүгээр сарын 19-нд АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр сонгогдсон. Гэвч нөгөө талд С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам даргын сунгаа орон даяар зарлаж, УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат Ардчилсан намын даргаар сонгогдлоо. Ардчилсан намын гишүүд өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж, өглөөний 08.00 цагт албан ёсоор нээж, оройн 22.00 цагт хааж дүнгээ танилцууллаа.

Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч оройн 22.00 цагийн байдлаар ирц 55.28 хувьтай явагдаж өндөрлөлөө. Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат сонгогдсон байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL: