“Улны сайд” МАН-ын эмэгтэйчүүдийг тэргүүлэхээр зүтгэж байна
Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал болно. Энэ хурлаар тус төрийн бус байгууллага дүрмээ шинэчилж, нэрээ сольж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэх учиртай.
Гэвч Ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь сонгуульт ажлаа өгөх тун дургүй байна. Д.Сарангэрэлийн хувьд 2019 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонгогдсон хугацаандаа эмэгтэйчүүдийн төлөө доривтой ажил хийхээгүй, Эрүүл мэндийн сайд байхдаа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нэр холбогдсон, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “улны” гэдэг нэр томьеог гаргаж ирж нийгмийг бухимдуулан, ажлаасаа чөлөөлөгдсөн гэх зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа.
Гэвч “улны сайд” гэдэг нэр зүүгээд байгаа Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлаа өгөхгүйн тулд холбооны Их хурлыг удаа дараалан хойшлуулсны дараа ээлжит бус Их хурлыг хуралдуулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг оруулахгүй хэмээн зүтгэж байгаа аж.
МАН болон тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хэрнээ өнөөдөр хариуцлага хүлээж төрийн бус байгууллагын ажлаа өгөхөөс цааргалж байгаад МАН-ын гишүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн холбооныхон дургүйцэж байна.
http://www.zaluucom.mn/read/5b8h41c84
URL: