Алексей Резников: Украинд онгоц, алсын тусгалт пуужин хэрэгтэй

100АНУ болон барууны зарим орон Украинд байлдааны үндсэн танк өгөхөөр шийдсэний дараа Украины тал өөр зэвсэг хүссэн байна. Украинд онгоц, пуужин хэрэгтэй байгаа гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгджээ.

Тодруулбал, Оросын түрэмгийллийг амжилттай сөрөхийн тулд сөнөөгч онгоц, бусад байлдааны онгоцууд, Украинд байгаагаас илүү хол тусгалтай пуужингууд шаардлагатай гэж Алексей Резников СВС телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Украинд онгоц болон алсын тусгалт пуужин хэрэгтэй байгаа талаар өмнө нь тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский ч илэрхийлж байв.

Сүүлийн үед АНУ болон НАТО Украинд F-16 сөнөөгч онгоц өгөх эсэх талаар хэлэлцэж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд гэхдээ ийм шийдвэр гаргах нь танк өгөхөөс ч хүнд шийдвэр гэж ажиглагчид үзэж байгаа аж.

 http://www.shuud.mn/a/546852


URL: