Хөгжлийн банкны хэрэгт Х.Баттулгыг гурван хүүхдийнх нь хамт ГЭРЧЭЭР дууджээ

lGrJJ8kn18g3bQ8AZI4MХөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Хөгжлийн банкны хэрэгт дараагийн удаад би өөрөө гэрчээр дуудагдана. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хүүхдүүдийнх нь хамт гэрчээр дуудлаа.

Тодруулбал, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хамгийн сонирхолтой нь энэ сонсголд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүү Хүлэгт, охин Намуун, Номин нартай нь дуудах ажээ. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар нарыг дуудахаар болжээ. Х.Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар нь Хөгжлийн банканд 20 орчим тэрбумын өртэй байгаа “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм байна.


URL: