“Авлига“ хороолол гэгдэх “Aqua Garden”-д холбогдох шүүх хурал ирэх 7 хоногт товлогджээ

Screenshot 2024-02-28 130458Өнгөрсөн 2023 оны 7 дугаар сард нийслэлд их хэмжээний үер болж, улмаар голын голдиролыг өөрчлөн барьсан S’Outlet дэлгүүр болон Алтай хотхонд байрлах “Шунхлай” ШТС мөн “Авлига хороолол” хэмээн нэрлэгдээд буй “Aqua Garden” хотхоны барилгыг нураахаар Хотын дарга асан Д.Сумъяабазар захирамж гарсан байдаг.

Одоогийн байдлаар S’Outlet дэлгүүрийг буулгах ажил хэвийн үргэлжилж байгаа бол Алтай хотхонд байрлах “Шунхлай” ШТС-ыг буулгасан байгаа юм. Харин Aqua Garden хотхоны асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй тул барилгын ажил хэвийн үргэлжилж буй.

Тэгвэл “Авлига” хороолол гэгдэх “Aqua Garden” хотхонд холбогдох шүүх хурлын тов ирэх 7 хоногт товлогдсон байна.

Ташрамд дуулгахад, Өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.


URL: