О.Насанбурмаагийн эрхийг хасч, амыг таглажээ

Монголын чөлөөт бө­хийн холбооноос дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмааг Олим­под оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Тэрбээр нутаг нэгт чөлөөтийн тамирчдаасаа хамгийн түрүүнд Олимпийн эрх аваад байсан юм. Гэсэн ч түүний оронд гавьяат тамирчин С.Батцэцэгийг жин ахиулан оролцуулахаар шийдвэрлэсэн ажээ.

Үүнд спортын хорхойтнууд нэлээд таагүй хандаж байгаа төдийгүй Чөлөөт бөхийн холбооныхон ч энэ асуудалд тодорхой хариулт өгөхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй нэгэнт Олипийн эрхийг нь өөр хүнд шилжүүлсэн хэрнээ О.Насанбурмааг энэ талаар энд, тэнд ярихгүй байхыг хүсчээ.

Дэлхийд данслагдсан, медалын итгэл өвөртлөөд байсан тамирчныхаа эрх, ам хоёрыг ийнхүү хязгаарлаж, хазаарлаж байгаа нь зүйд нийцэх нь хэр юм бол доо.


URL:

Сэтгэгдэл бичих