Монгол Хятадын Мэргэжлийн хяналтын газрынхан уулзлаа

БНХАУ-ын чанар хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газраас томилогдслн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг МХЕГ-ынхантай уулзаж, хоёр улсын хилийн боомтын хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил дутагдал, түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцаж, санал солилцсон юм. Хятад улсаас манай улсад хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, хүүхдийн тоглоом болон шил лааз хуванцар материалаар хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг.

Гэвч   хилээр орж ирж байгаа эдгээр бараа бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага тэр бүр хангахгүй байна гэдгийг МХЕГ-ынхан Хятадын мэргэжилтнүүдэд хандан хэллээ. Тиймээс хилээр нэвтрүүлж байгаа бараа материал, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тал дээр Хятад улсын мэргэжлийн хяналтын зүгээс анхаарч, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон юм. Үүнээс гадна Хятад улсын мэргэжлийн хяналтынхан манай улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар судалгаа хийж, мал аж ахуйн салбартай газар дээр нь танилцахаар иржээ.

Өчигдөр ХХААХҮЯ болон мал эмнэлэг үржилзүйн газрынхантай уулзаж, шүлхий нэх мэт малын гаралтай өвчний талаар мэдээлэл авсан байна. Монгол улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлоход эрүүл ахуй, чанарын аюулгүй байдлыг хангаж, хилийн боомтын хорио цээрийн хяналт, хилээр нэвтрүүлэх журам зэргийг өндөр түвшинд хангаж ажиллах хэрэгтэй гэдгийг хоёр талын мэргэжилтнүүд хэлж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих