Ерєнхий сайд аа, барилгынханд байрны vнийг хєєрєгдєхгvй байх шаардлага тавихаа мартав аа

Гандирс” компанийн ерєнхий захирал Ц.Эрдэнэчулуун манай сонинд єгсєн ярилцлагадаа “Орон сууцны борлуулалт нийтийн дунд олигтой сэргээгvй байна. “Тєрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” хєтєлбєрийн хvрээнд л хэдэн жижиг нь зарагдаж, том хэмжээтэй байрууд нь vлдлээ. Бvх компаниудад байдал ийм байгаа. Авах хvмvvс нь жинхэнэ утгаараа мєнгєтэй болох нь тодорхойгvй л байна. Эдийн засаг бvрэн сэргэсэн хойно, эсвэл хувийн хэвшлийнхэнд, мєн Засгийн газраас хєнгєлєлттэй орон сууцны хєтєлбєр хэрэгжvvлбэл аль аль талдаа хэрэгтэй байна даа. Ард иргэдийн дунд бол хувийн хэвшлийнхэнд хєнгєлєлттэй орон сууцны зээл олгох бодлогыг Засгийн газраас алагчлахгvйгээр барих ёстой гэж ярих нь энд тэндгvй л сонсогдож байна. Баялгийн голыг бvтээдэг, татварын ихэнхийг тєлдєг хувийн хэвшил ялгараад vлдлээ гэсэн ойлголт юм даа. Хэрэв ийм хєтєлбєр хэрэгжвэл том хэмжээтэй орон сууц зарагдана гэсэн найдлага тєрж байгаа шvv” хэмээж байсан.

Засгийн газар тvvний бодож санаж явдгийг ёсчлон биелvvлэхээр боллоо. Бvтээн байгуулалт, орон сууцжуулалтыг дэмжихээр 800 тэрбум тєгрєгийн бонд гаргахаар зэхэж байна. Засгийн газар энэ мєнгєний 300 тэрбумыг орон сууцны санхvvжилтэд “бэлэглэнэ”. Арилжааны банкууд 300 тэрбум тєгрєгєєр урт хугацаатай, зургаан хувийн хvvтэй орон сууцны зээл олгоно. Орон сууцаа урт хугацаатай зээлээр аваад жилийн зургаан хувийн хvv тєлнє гэдэг гэр хорооллынхонд “алтан боломж”. Тєр ёстой нєгєє загатнасан газар нь маажина гэдэг шиг шийдвэр гаргалаа. Одоо арилжааны банкууд орон сууцны зээлд жилийн 15-16 хувийн хvv амлаж байгаа. Vvний дэргэд зургаа vнэхээр бодитой хєнгєлєлт. “Тєрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” хєтєлбєрийн хvрээнд жилийн найман хувийн хvvтэй орон сууцны зээлд хамрагдсан хvн “Би хэдхэн сарын ємнє зээлд хамрагдсанаараа 16 сая тєгрєг илvv тєлєх болчихоод байна” гэж ярьж явна. Нэг ийм жишээ дурьдахад, том хєнгєлєлт гэдэг нь харагдаж байгаа юм.

Засгийн газар бондоо гаргадаг юм байж. Энэ бол нэг талаараа орлого багатай иргэдийг дэмжиж байгаа хэлбэр боловч нєгєє талд барилгынхны инээдийг хvргэсэн шийдвэр нь тодорхой. Бага хvvтэй зээлд хамрагдахаар хvн бvр мэрийнэ, мачийна. Барилгын компаниудын борлогдохгvй байгаа байрууд зарагдана. Тєр барилгын компаниудад “аймаар” сайхан менежмент хийж єглєє. Одоо орон сууцны vнийг єсгєхгvй байхыг тэднээс шаардах “эрхтэй”. Засгийн газар, ерєнхий сайд С.Батболд барилгын компаниудтай тохиролцоонд хvрч, байрны vнийг єсгєхгvй байхыг хатуу тулгах хэрэгтэй. Засгийн газар иргэдээ тохилог орон сууцаар хангах, утааг багасгах зорилготой. Тэгвэл иргэд бага хvv, урт хугацаатай орон сууцны зээлд хамрагдах мєрєєдєлтэй. Барилгын компаниуд байраа зарж халаасаа зузаалах санаашралтай. Гурван тал хэн хэнээ хохироохгvй хvслээ гvйцэлдvvлэх хэрэгтэй тийм vv. Барилгын компаниуд хэт их ашгийн тєлєє улайрахгvй бол сайн сан.

Барилгын компаниуд хэт их ашгийн тєлєє улайрч байсан тvvх бий. 2000 оноос арилжааны банкууд урт хугацаатай орон сууцны зээл єгч эхэлсэн. Тэгэхэд 40 сая тєгрєгийн vнэтэй байсан хоёр єрєє байр хоёрхон жилийн дотор 90 сая тєгрєгт хvрч байсан. Харин дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал байрын vнийг буцаагаад буулгасан. Магадгvй эдийн засгийн хямрал манай баралгын салбарынханд том ухаарал хайрласан байх. Ухаарсан бол одоо хэт их ашгийн тєлєє гvйхгvй байлгvй.

Одоо ч гэсэн орон сууцны vнийг зах зээлийн бодит єртгєєс єндєр vнэтэй байна гэж ярьдаг. Мэргэжлийн хvмvvс “Манай барилгын компаниуд орон сууцны нэг ам метр талбайг 700-800 мянган тєгрєгєєр зарахад хангалттай ашиг олно” гэдэг. Манайд яг одоо орон сууцны нэг ам метр талбайн vнэ дундчаар 1.1 сая тєгрєг байгаа. Барилгын компаниудын удирдлага “Ам метр талбайн 300-400 мянган авлагын єртєг” гэж хэлдэг. Гэхдээ vнэн худлыг нь Авилгатай тэмцэх газар тогтоох гэж оролддоггvй.

Хэрвээ барилгын компаниуд орон сууцныхаа vнийг єсгєєд эхэлбэл Засгийн газрын бондын vр дvн гарахгvй. Иргэд орон сууцны зээл авахгvй. Бага хvv бас хямд vнэ орлого багатай иргэдэд хэрэгтэй. Байрны vнийг єсгєєд алдчихвал одоогийн 1.5 хувийн хvvгээсээ ч илvv мєнгє толох болно.

Монголын ипотекийн корпорацийн гvйцэтгэх захирач Ц.Энхбаяртай орон сууцны хєнгєлєлттэй зээлийн талаар хоёр сарын ємнє ярилцахад “Хэт хавтгайруулбал, нєгєє талаас орон сууцны нийлvvлэлтийн талд vнийн єсєлт гарах магадлалтай тул их болгоомжтой хийх хэрэгтэй. Зах зээл єєрєє маш мэдрэмжтэй. Бидний буруу vйлдлийг мэдрээд засахад ч хvнд байдал руу оруулж мэднэ. Иймд зах зээлд суурилсан, банкны тогтолцоогоо эрvvл байлгах, иргэдэд тааламжтай орон сууцны санхvvжилтийн хэлбэрээ хамгийн оновчтойгоор тєр нь хувийн хэвшилтэйгээ хамтраад нэг зvгт харж цаг алдахгvй хиймээр байна” хэмээж байсан.

Тvvний хэлснээр барилгын компаниуд Засгийн газартай нэг зvгт хармаар байна. Дахиад хэлэхэд, Засгийн газар барилгын компаниудтай нэг ширээний ард сууж, тохиролцох хэрэгтэй. Тохиролцохгvй бол шаард. Орон сууцны vнэ єсчих юм бол зургаан хувийн хvv иргэдийг орон сууцжуулах хєшvvрэг биш. Хоосон цифр болж хувирна.

Т.ЭНХБАТ

Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих