ФИЛИПП КИРКОРОВ найман жил хоригдож магадгүй

Оросын алдарт дуучин Филипп Киркоровтой Болгарын дөрвөн хөгжмийн зохиолч шүүхдэж эхэллээ.

Болгарын хөгжмийн зохиолч Александр Савельев, Димитар Пенев, Иван Пеев, Найден Андреев нар Ф.Киркоровыг тэдний зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь хулгайлсанд буруутгажээ. Ф.Киркоров тэдгээр хөгжмийн зохиолчдод өмчийг нь ашигласнаа мэдэгдээгүйн дээр ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Ф.Киркоров тэдний “Нэмэх хасах”, “Өнөө үе”, “Хүүхэд насны дурсамж ”, “Өчил”, “Одын төсөөлөл” дууны аяыг хуулбарласан байна. Европын хүний эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Чавдар Гагова “Киркоров тэдгээр дууны аяыг зохиогчдынх нь зөвшөөрөлгүй олон жил ашигласан. Ингэхдээ эдгээр аяар бүтээсэн дуугаа олон концертод дуулж, дахин дахин хэвлэгдсэн CD-нүүдээ оруулсан” гэсэн байна. Ф.Киркоров тэдний дууны шүлгийг өөрчилснөөс бус хөгжим нь яг хэвээрээ байгаа аж. Хэрвээ Ф.Киркоров буруутай болох нь тогтоогтвол ОХУ-ын хуулиар найман жил шоронд хоригдож, 5-25 мянган еврогоор торгуулах юм.
www.UNEN.mn

URL:

Сэтгэгдэл бичих