Нийтийн тээврийн автобусны моторын хэсэг шатаж байсныг унтраажээ
Өнөөдөр/2023.02.02/ өглөө нийтийн тээврийн автобусны эд ангид гал гарчээ.
Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ”Яармагийн-2″ буудал дээр автобус шатаж байна гэх дуудлага 06:13 цагт иржээ.
Аврагчдыг очиход “Daewoo” маркийн Баянхошуу-Яармаг чиглэлийн нийтийн тээврийн автобусны моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна. Энэ нь хуучин автобус болохыг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
URL:




