Tag : УИХ

Ц.Шинэбаяр: “Хар машин”-аар гарч ирэгчид ажил хийж чадахгүйгээ харууллаа

8-11-1
Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа. -Эдийн засгийн эрчим­жилтийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас зарласан  “ЭЗЭН-100” хөтөлбөрт улс төрчид, улс төрийн намууд өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч байна. Танай нам ямар дүн тавьж байгаа вэ? -Өөрсдийгөө шинэчлэлийн гэж нэрлэж байгаа Засгийн газарт  сүүлийн хоёр жил улс орны эдийн засгийг өөд татах алсыг

АН-д олон охин намууд жигүүр дэлгээд чөтгөрийн тойрог үүсгэчихлээ

ан
АН дотроо олон жижиг намын салбартай болчихсон нь аливаа томилолт болгоноос харагддаг. Том компаниуд дотроо олон охин компанитай болж ашиг орлогоо нэмэгдүүлдэг болсонтой адил төр засгийн эрх барьж буй АН-ыг өөр дотроо охин намуудтай болжээ гэхэд буруудахгүй. Тэднийгээ намын доторх олон эшт урсгал, ардчиллын илрэл гэж хаацайлдаг нь нууц биш.

Б.Батболд: Ардчилсан нам хэзээ ч эрх баригч байж чадахгүйгээ дахиад харууллаа

Б.Батболд
Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболдтой цаг  үеийн асуудлаар ярилцлаа. Парламентад суудалгүй намын даргын хувьд Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Монголын төр хямралд орчихсон байна. 1992 оны Үндсэн хуулиар Монголын төрийг эзэнгүй болгочихсон. Сонгодог ардчиллын загварыг бий болгоод төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, шүүх

С.Ганбаатар: Улсын өрөнд тооцдог зарим заалтыг хасах нь буруу

С.Ганбаатар
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Монгол улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх харьцааг 70  хувь болгон нэмэх тухай ярьж байна. Хэрэв өрийн таазыг 70 хувь болговол нэг хүнд ногдох өрийн хэмжээ долоон сая төгрөгт дөхнө гэх эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. -Өрийн тааз 70 хувиас

ГЭМТНҮҮДИЙГ ӨРШӨӨХ ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛИЙН «ЗЭРЛЭГШИЛ»

хууль
Олон жилийн дараа төрийн эрхийг барьж буй Ардчилсан намынхан аливаа асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэж, засч янзлах, шинэчилж өөрчлөх ажилдаа ханцуй шамлан ороод багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнийгээ тэд шинэчлэл хэмээн нэрийдсэн бөгөөд ажил хийж байгаа юм хойно алдаа оноо, магтаал сайшаалын аль алийг дуулж байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл

УИХ-ын дэд дарга замаа засав уу?

Л.Цог
Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хамтран байгуулсан "Шударга ёс" эвсэл өнгөрсөн 2012 оны сонгуулиар парламентад 11 суудал авсан. Гэвч УИХ-аар хэлэлцэж байгаа аливаа асуудалд энэхүү 11 суудал нөлөө үзүүлж чаддаггүй талаар УИХ-ын дэд дарга Л.Цог хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдэд хов зөөлөө. Хууль тогтоох дээд байгууллагын дэд тэргүүн хэрнээ ийн гомдоллож буйг

Төрийн өмчит компаниудыг бүрэн болон төрийн өмчийн оролцоотойгоор хувьчлана

төрийн өмч
Төрийг хамгийн муу менежер гэдэг. Алдагдалтай ажиллаж байгаа компаниудын тоо жил бүр өсч, төрийн өмч үнэгүйдсээр. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой ч нөгөө талаар зориудаар дампууруулах ажиллагаа явагдаж байна гэж үзэх хүмүүс ч бий. Юутай ч УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 2014-2016 онд Төрийн өмчийг хувьчлах,

МҮЭ-ээс мэдээллээ

40
Өнөөгийн нийгмийн амьдрал ард олны амьдралын түвшин ямархан түвшинд байгаа зэргээр Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар "Өргөн хэрэглээний хүнснээс гадна их, дээд сургуулийн төлбөр өслөө. Үүнээс гадна ирэх намар гэхэд шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авах

Б.Гарамгайбаатар өөрийг нь сүрдүүлсэн хүнийг “уучилжээ”

-19062014-1403163970-1653479707-garamgaibaatar
Саяхан УИХ-аар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байх үед нийгмийн зүгээс нэлээдгүй эсэргүүцэл гарч, санаачлагч гишүүд рүү хандсан уур уцаартай мессэж ирж байгаа талаар хэсэгтээ л шуугисан. Зарим хүмүүс “УИХ-ын гишүүнийг ална” хэмээн сүрдүүлсэн гэх мэдээлэл ч цацагдаж байв. Сүрдүүлэгт автсан гэх УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ч мэдээлэл хийж байсан юм. Харин эцэст

ЯАМДЫГ ЦӨӨЛӨХ НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨГ НУУЦ ХИЙЖ БАЙНА

засгин газар
Унаж мөлхсөн эдийн засгаа 100 хоногийн дотор сэвхийтэл нь сэхээгээд ирэх үлгэр хүүрнэж суусан Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, хэрэггүй олон хоолны савнаасаа салахаар ншйдсэн сураг байна. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих Төрийн тэргүүний санаачилгыг үл тоож сайд нарынхаа давхарлаж нөмөрсөн дээл хувцсыг нимгэлэхгүй хэмээн гүрийж байсан гүйцэтгэх засаглалын

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ӨНГӨ ТӨРХИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ШИЙДЭХ ҮҮ

өршөөл
УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэзээ батлах бол гэсэн хүлээлт олон нийтэд үүсээд байгаа. Үр хүүхэд, эхнэр нөхрөө суллагдахыг хүлээсэн нэг хэсэг байхад нөгөө талд нь гэмт хэрэгтнүүд олон зуугаараа гудамжаар чөлөөтэй явах вий гэсэн болгоомжлол байна. Аливаа юмс сайн, муу хоёр талтай. Өршөөлийн хуулийг