Тэрбишдагва бол З.Алтайгийн нүдэнд орсон хог

УИХ-ын гишүүн улс төрд орсон ч сэтгүүлчийн ажлаа л хамгийн сайн хийж байгаа.

Тэр нь ч улс төрийн талбарт хийж ажлаас нь хамаагүй үр дүнтэй байгаа билээ. Өдөртөө чуулган дээр нервтсэн З.Алтай гишүүн орой нь 25-р суваг телевиз дээрээ очиж бухимдсаар дэндүү эрт өтлөх нь үү дээ. Тэр телевизийнхэндээ саяхан чойжин буусан юм байх. Буруу улс төрчдийг эфирт гаргасан хэргээр сэтгүүлчдээ шүүсэн гэнэ. Тэрбээр “Шал хэрэггүй коммунистуудаас яриа битгий аваад бай” гэж загнажээ. Тэр шал хэрэггүй коммунист нь Д.Тэрбишдагва гишүүн тэргүүлсэн гэнэ. Өөр ч бас бус шал хэрэггүй коммунистуудыг нэрлэсэн юм байх. Уг нь Д.Тэрбишдагва МАН-д шургалсан жинхэнэ коммунистуудын дэргэд овоо л шударга хүн шиг санагддаг. Яаж яваад Алтай гишүүний нүдэнд орсон хог болчихов оо.

Я.Дөл. Factnews


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих