Ц.Нямдорж нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргана

“Монгол ардын хянан шалгах хороо” төрийн бус байгууллага өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан гэдэг. Улмаар “Элбэгдоржтонгууд, Бат-Үүлчид, Нямдоржтонгуудыг төрөөс зайлуулна. Тэдний дээлээ нөмрөх цаг болсон” гэж ширүүхэн мэдэгдээд таг болсон.

Харин өнгөрсөн долоо хоногоос тус хөдөлгөөний тэргүүн Д.Нинж идэвхжиж дахин сүр дуулиантай мэдэгдэл хийсэн.

Тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын их хэмжээний мөнгө угаасан гэмт хэргийн баримтыг удахгүй олон нийтэд дэлгэнэ” гэжээ.

Дээрх хэргийнх нь талаар хангалттай баримт байгаа учраас Д.Нинж бардам байгаа аж. Харин Ц.Нямдорж сайд “Баримтаа дэлгэхгүй бол нэр төрөө сэргээлгэнэ шүү” гэж хатуухан мэдэгдсэн гэнэ.


URL: