Гэр бүлийг дэмжих жил 688 өрх гудамжинд гарахуу?
Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хэмээх хотхоны 688 өрхийн хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэсэн асуудал хэвлэл мэдээллээр гарсаар байгаа.Тэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан захидлыг ч илгээжээ.
Тэдгээр оршин суугчдын төлөөлөл С.Эрдэнэ сайдад хаягласан захидалдаа
- Та Баянголчууд биднийхээ итгэлийг дааж удаа дараа УИХ-д сонгогдон улмаар төр засгийн амин чухал салбар болох яамаараа дамжуулан ард иргэд рүүгээ Монгол гэр бүлрүүгээ төрийн бодлогыг голчлон хэрэгжүүлдэг билээ. Гэтэл таны тойргийн 3000 гаруй Баянголчууд бидний эрх ашгийг Материал импекс компанийн захирал Б.Зориг болон ЗХШ-ийн шүүгч О.Зандраа нар уландаа гишгэж байгааг анхааралдаа аваасай хэмээн энэхүү захидлыг хүргүүлж байна гэжээ.
Тэгвэл Голден парк хотхоны оршин суугчдын төлөөллийг өнөөдөр УИХын гишүүн С.Эрдэнийн зөвлөх А.Жаргал болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хуулийн хэлтсийн дарга Д.Нарантуяа нар хүлээн авч уулзжээ.
.
.Уулзалтын үеэр иргэд байгаа бүхнээ хашаа хороотойгоо зарж орон сууцанд орсон бид банкны зээлд дарлуулчихаад байна.Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 688 өрх айл нэг дор гудамжинд гарах дээрээ тулчихаад байна шүү дээ гэсэн юм.УИХ-ын гишүүн С.Эрдэнийн зөвлөх А.Жаргал болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хуулийн хэлтсийн дарга Д.Нарантуяа нар сайдад хандсан иргэдийн захиаг 688 өрхийн гарын үсэгтэй хамт хүлээн авч, асуудлыг судалж үзэн иргэдийнхээ төлөө зохих түвшинд хандана гэдгээ мэдэгджээ.
URL:














