Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн үгэнд ороогүй гэнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “UBS” телевизээр гарч буй “Улстөрд шинэ манлайлагч“ шоуны оролцогчид урьж нэвтрүүлэгт орсон байна. Шоуны оролцогчид ерөнхийлөгчөөс АН болоод МАХН-ын хоорондох гэрээний талаар асуусан юм.
Тэрээр, Н.Алтанхуягт “Наад гэрээ чинь биш ээ. Намаа хоёр хагалж, намын дотор хэрүүл үүсгэж хэрэггүй. Чамд дургүй байгаа гишүүд энэ гэрээгээр дөрөөлөөд дайрна. Энэ гэрээгээр чинь кино хийнэ. Түүнийгээ хэзээ хойно гаргана. Гэрээгээ урж хаяад намынхнаасаа уучлал гуй гэж түүнд хэлсэн. Би зөв юм хийсэн гэж бодтол буруу гээд байна. За, 35 гишүүн минь намайг дэмжээч. МАН-ын шаардлагаар намайг битгий огцруулаач. Би Оюутолгойн асуудлыг, өмч хувьчлал, өрийн удирлагын хууль гэх мэт ийм таван ажил хийнэ. Монголын төлөө, ардчиллын төлөө энэ тавыг хийж өгөөд явъя. Энэ ажлуудыг хийж чадахгүй бол арванхоёрдугаар сард өргөдлөө өгнө гэж хэл. Цаадуул чинь дэмжинэ гэж хэлсэн. Иймэрхүү хэлбэрээр ажиллаж чадах байсан. Харамсалтай нь үүгээр явсангүй л дээ” гэсэн байна.
URL:














