Хүний амийг авсан барилгын газрыг “МАКС”-ын Д.Ганбаатар Т.Бадамжунай нарын дэмээр авч байжээ

01_ganbaaa_236 настай залуугийн аминд хүрсэн хэрэгт, хууль зөрчин гэрээ байгуулсан “Макс” Д.Ганбаатарын компани хариуцлага хүлээх ёсгүй юу? гэдэг асуулт тавигдаж байгаа талаар өмнө нь өгүүлсэн билээ.Тэгвэл эрдэнэт хүний  авсан барилгын газрыг хотын мафийн бүлэглэлийн нөхдүүд  “Макс” Д.Ганбаатарт олгосон байдгийг эргэн сануулъя.

Осол болсон барилга болон газрын эзэн  “Макс”  групп нь тус газарт эзэн суухын тулд Т.Бадамжунай нартай сүжирснийг илтгэх баримтууд байдаг.

Ерөөс тус газар Макс-ын мэдэлд очихоос өмнөх замналыг харвал МАН дахь Хотын фракцийн тулгуур баганууд болох тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлж ирсэн нөхдүүдийн ивээлээр авсан байж таараад байдаг. Тэгэхдээ харагдах хэлбэр талаасаа нэлээн хашир ажилласан байх магадлалтай. Учир нь Түвшин-Интернэшнл ХХК тус газрыг ашиглах эрх авахын тулд  2002 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Бадамжунайд хүсэлт гаргасан баримт таны өмнө байна. Хүсэлтдээ  “Манай компани нь үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өнгө үзэмжинд нь тохируулан, бүх насны хүүхэд залуучуудад зориулсан компьютер сургалтын төвийн цогцолборын барилга барих сонирхолтой байгааг минь харгалзан үзэж туслана уу.” гээд удирдлага Д.Тунгалаг гэгч гарын үсгээ зуран илгээжээ.

max4

Улмаар Т.Бадамжунайд гаргасан хүсэлтийнх нь хариуг 2004 оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга  өгсөн байдаг. Тодруулбал, тэрбээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 4/0126 дугаар бүхий 365 м2 газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов гээд гарын үсгээ зурчихсан байдаг. Цаг хугацааны хувьд хоёр жилийн дараа газар эзэмших гэрчилгээг Түвшин-Интернэшнл ХХК авсан харагдаж байгаа юм.

Тэгвэл Засаг дарга М.Энхболд тус компанид Газар ашиглуулах шийдвэрийг  2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаар тоот шийдвэрээр гаргаж байсныг илтгэх баримт бас байж байна.

max1

Түвшин-Интернэшнл ХХК-д  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 450 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулахаар болов. Ашиглах хугацаа 2 жил гэхчлэн тодотгосон байгааг та харж байна.

Мөн энд  анхаарал татахаар нэг баримт байгаа нь Нийслэлийн Засаг дарга Түвшин-Интернэшнл ХХК-д  газар эзэмших гэрчилгээг өгснөөс хойш хоёр сарын дараа тус газрыг Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ Макс группын нэр дээр гарсан байдаг нь дараах баримтаас харагдаж байна.

max3

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 72 тоот тогтоолоор, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарны титэм үйлчилгээний төвийн А, Б хэсэг,  Макс групп хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түрээсээр эзэмшиж байгаа нийслэлийн өмчийн 2580 метр квадрат талбайг 231  836  280 төгрөгөөр тус группд худалдаж, үнийг нь бүрэн төлүүлснийг илтгэх баримт байна. Тэрчлэн Макс групп 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эд хөрөнгийн  өмчлөгч болсныг Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга М.Энхболд, Нарийн бичгийн дарга Д.Мөнхцог нар гэрчилсэн байгаа юм.

max2

Анх  Түвшин-Интернэшнл ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших, ашиглах нь асуудал нь зөвшөөрөгдөж байсан тус газарт  Макс групп анхнаасаа санаархаж, жижиг компаниар түрий барин баримт бичгийг нь бүрдүүлсэн байх магадлалтай байгаа юм. Учир нь Засаг дарга М.Энхболд Түвшин-Интернэшнл ХХК-д Газар ашиглуулах шийдвэрийг  2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргаад сууж байх үед нь Макс групп хэдийнэ тус газрыг нь ашиглаж байсныг нь та Өмчлөгчиийн эрхийн гэрчилгээнээс нь харж байгаа биз ээ.

Тэгэхээр хүний амийг авсан тус барилгын газар Максын мэдэлд ийм замаар очжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих