Зуунмод хотноо “Миний сайхан ээж-1000″ хүндэтгэлийн цэнгүүн боллоо

8063

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотноо “Миний сайхан ээж-1000″ хүндэтгэлийн цэнгүүн болж өнгөрлөө.

Уг арга хэмжээг Төв аймгийн Залуучуудын холбоо, Зүүний хүчний холбооноос санаачлан аймгийн Засаг Даргын Тамгын газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

 Энэ удаагийн хүндэтгэлийн цэнгүүн Төв аймгийн бүх сумдын ээжүүдийг хамарсан, 1000 гаруй нэг дор чуулсан нь өмнөх жилийнхээс онцлог байв.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд уригдаж ирж ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол Ардын жүжигчин А.Долгор, МУСТ ажилтан Т.Дэлгэрмөрөн зэргийн урлаг соёлын алдартнууд хүрэлцэн ирж эхийн сайхан дуунуудаараа ая дуугаа өргөсөн юм.

Түүнчлэн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн 90 гаруй ээжүүд, эхчүүд төрийн болон яам агентлаг, Аймаг сумын хүндэт тэмдэг, жуух, Залуучуудын холбооны тэргүүн зэрэг олон шагналын эздээр тодорлоо.

8065 8064


URL:

Сэтгэгдэл бичих