Сири, Иракт исламистуудын талд тулалдаж байсан 270 гаруй хүн Францад буцаж иржээ

франц(1)Сири, Иракт исламистуудын талд тулалдаж байсан 270 гаруй франц хүн Францын нутаг дэвсгэрт буцаж ирсэн хэмээн, долоо хоног тутмын Journal du Dimanche-д өгсөн ярилцлагадаа Дотоод яамны тэргүүн Жерар Коллон хэлсэн байна.

“Буцаж ирж буй француудын тухай мэдээллийг баталгаажуулах нь маш хэцүү байдаг. Бидний эргэн тойронд 217 насанд хүрэгчид болон 54 насанд хүрээгүй буцаж ирсэн террористууд байна” хэмээн Сири, Иракт амь насаа алдсан хэдэн Франц жихадист байгаа болон хэд нь буцаж ирсэн тухай сэтгүүлийн асуултад Коллон хариулжээ.

Дотоод хэргийн сайд мөн террорист аюул болох маш өндөр магадлал хэвээр байна гэж онцлон тэмдэглэв. “Элисейн талбайд болсон халдлага давхар зорилготой байсан, бид оны эхнээс хойш террорист халдлага үйлдэх гэсэн долоон оролдлогоос сэргийлээд байна” гэж сайд хэлсэн байна.

Тэрбээр Сири, Иракаас буцаж ирсэн эдгээр хүмүүсийн заримыг гэрийн хорионд оруулж байгаа гэж тэр нэмж хэлжээ. Коллон бас бусад аюулын тухай тэр дундаа “Аль-Каида” мэтийн террорист байгууллага*-ын, эсвэл ялангуяа Сиритэй шууд холбоотой биш хүмүүс ч суртал ухуулгын нөлөөгөөр гадаадаас алан хядах заавар авч болно гэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих