Дуучин Ч.Уранхолбоо сонгуульд нэр дэвшихгүй гэв
Дуучин Ч.Уранхолбоо сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаад байгаа “Vote mongolia” сошиал нэвтрүүлэгт уригдан оролцож, гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа охидын хүчирхийлэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэвч түүнийг улс төрийн нөлөө бүхий хүн дуучин Ч.Уранхолбоог нэр дэвших гэж буй талаар мэдээлэл тараасан.
Тэрээр “Уучлаарай. Албан ёсоор хариулт өгмөөр байна. УИХ-ын гишүүн болох хүсэлгүй ээ. Ташаа ойлголт, хардалт сэрдэлтээ зогсооно уу, Хүмүүс ээ. Харин хэн юу ч гэж байсан Хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөх тэмцлээ зогсоохгүй” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
URL:






