Нярайн цогцсын зураг хятадуудыг бухимдуулж байна
Саяхан интернэтэд үр хөндөлтийн золиос болсон нярайн зураг тавигдсан нь Хятадын блогчдын дунд ихээхэн бухимдал, дургүйцэл төрүүлээд байна. Энэ нь Хятадын төр засгаас явуулж буй “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын үр дагавар хэмээн хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байгаа юм байна. Интернэтэд тавигдсан энэ зураг дээр Шэньси мужийн Фэн Цзямэй хэмээх хятад бүсгүй байх бөгөөд түүнийг долоон сартай жирэмсэн байхад нь албадан үр хөндүүлсэн аж. Вашингтонд төвтэй All Girls Allowed хүний эрхийг хамгаалах байгууллагын идэвхтнүүдийн баталж байгаагаар Фэн хоёр дахь хүүхдээ төрүүлсний торгуулийг төлөх мөнгөгүй байсан гэнэ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL:













