Болорчулууны фэнүүд байна уу?
Дорнод аймгийн 7-р тойрогт бие даан нэр дэвшиж буй “Гурилын” гэгдэх Х.Болорчулууны сурталчилгааны уулзалтууд ёстой л “гурил” болж байгаа сурагтай.
Тэрээр мөрийн хөтөлбөртөө өөрийн бизнес эрхэлдэг хөдөө аж ахуй, газар тариалан, барилга орон сууцны талаар түлхүү тусгасан нь олныг эргэлзэхэд хүргэсэн аж. Учир мэдэх хүмүүс түүнийг “мөнгө хаядаг салбараа сайжруулах гээд байна уу, эсвэл мөнгө олох нүхээ нэмэгдүүлэх гээд байна уу” хэмээн өөр хоорондоо жиг жугхийлдэж байна. Дээр нь очсон газар бүртээ “аль ч намд элсэхгүй, нам бус хүмүүс сонгуулиар олон гарч ирвэл хамтарна даа” гэх маягийн юм ярьж яваа. Үүнийг сонссон нутгийн иргэд “Энэнтэй хамтрах бие даагч гараасай гэж хүлээж байхаар нөмөрлөх намтай, нөхөрлөх түшээдтэй, туршлага суусан төрийн хүнээ сонговол ядаж л ирэх дөрвөн жилд хоосонгүй байх болов уу даа” хэмээн ярилцах болсон байна.
Тиймдээ ч Х.Болорчулууны уулзалтыг тоож сонирхох иргэд олдохгүй байгаа бололтой. Саяхны нэг өдөр сурталчилгаанд нь яваа хэдэн хүүхдүүд “Та минь ээ, нутгийн хүү чинь та нартай уулзах гээд байна. Алив Болорчулууны фэнүүд байна уу” хэмээн гудамжинд орилолдож арайхийн дэнжигнэж буй нэр дэвшигчийнхээ рейтингийг навс унагаж онигоонд оруулжээ.
Short URL: http://sharmedee.mn/?p=12013
URL:




