Б.Сэр-Од Японд гурав дахиа түрүүллээ
2011 оноос жил бүр уламжлал болгон зохиогдох болсон Осакагийн Марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ уралдаанд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 11 минут 54 сек амжилтаар тэргүүн байранд орсон байна. Тус тэмцээнд 35 орны 28 мянга гаруй марафончид хурд хүчээ үзжээ. Тэрээр 2010, 2011 онуудад Японы Хофү хотноо болсон тэмцээнд аваргалж байсан удаатай.
URL:













