Баян-Өлгийн Засаг даргыг огцруулжээ
Өчигдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн нэр бүхийн 16 төлөөлөгч түүнийг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн бариад байсан.
- No comment
- Categories: Мэдээлэл, СКАНДАЛ



