Манай хууль хяналтынхан бүр тодруулбал, цагдаа, прокурорынхон  компаниудын захирлуудад "хайр" зарлаад удаж байна. Бариад л, хориод л, цагдаад л, ял тулгаад л тэр ч бүү хэл "Мөрдөн байцаалтын нууц" гээд барагтай бол өгдөггүй мэдээллээ хэвлэлийнхэнд найр тавьж дэлгээд нээлттэй гэж жигтэйхэн ажиллаж байна, зарим хэрэг дээр. Үүнээс үүдэн олон нийтийн дунд