Их хэмжээний түймрийн улмаас Австралийн Мельбурн хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ. Телевизийн АВС сувгаар мэдээлснээр, агаарын бохирдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Мельбурнд гадаа усан сангууд ажиллахгүй байгаа бол Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид тоглолтуудаа цуцалсан байна. Үүнээс гадна, хотын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, мөн цонхоо нээхгүй байхыг зөвлөжээ.